Бруцеллёз өвчний дархлаажуулалт хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-06 13:04:45

Дорнод аймагт малын бурцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт  өчигдрөөс эхэллээ.

Зооноз халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээн дэх энэхүү дархлаажуулалт Дорнод аймгийн 14 сумын 330 гаруй төл малд хийгдэх юм. Өнөөдрийн байдлаар 7 сум вакцинаа хүлээн авч, вакцинжуулалтыг эхлүүлээд байна.

Дархлаажуулалт энэ сарын  энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Б.Туяа

Related news