Сонгуулийн ажилтнуудад зориулсан сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос эрхлэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дахин сонгуульд ажиллах ажилтнуудад зориулсан сургалт болов.
Уг сургалтаар сонгуульд ажиллах ажилтнуудын хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, сонгуулийн холбогдолтой чиг үүрэг хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор зохион байгуулж байна гэж Сонгуулийн хорооны дарга Ч.Энхбат ярилаа. “Залуучууд театр”-ын бага танхимд болсон уг сургалтад 100 гаруй ажилтан хамрагдаж нам, эвсэл, нэр дэвшигчдийн бүртгэлийг хэрхэн хийх, сонгогчдын санал авах үйл ажиллагаа, сонгуулийн автоматжуулсан систем, сонгуулийн сурталчилгаа, шилжилт хөдөлгөөнийг хэрхэн хийх талаар мэдлэгээ дээшлүүллээ.
Б.Норовсамбуу