Европын улсуудад ажилд зуучилна гэх зард хууртагдахгүй байхыг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2023-04-03 08:27:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон нийтийн цахим сүлжээгээр болон хувь хүмүүс Европын улсуудад “Өндөр цалинтай ажилд зуучилна”, “Хямд зардлаар аялуулна” зэрэг хуурамч зар түгээж, иргэдийг хохироох явдал гарсаар байгаа аж.


Тухайлбал, Серби Улсад ажилд зуучилна гэх зарын дагуу бусдад хууртагдан санхүү, эд материал, сэтгэл санааны хохирол амсах тохиолдол гарч байгаа тул ийм төрлийн мэдээлэлд хууртагдахгүй байхыг ГХЯ-наас нийт иргэддээ сэрэмжлүүлж байна. Мөн гадаад улсад ажиллах хүч илгээх, гадаад улсаас ажиллах хүч авах асуудал нь дэлхийн аль ч улсад тухайн улсын төрийн байгууллагын тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа бөгөөд гадаад улсад хөдөлмөр эрхлэх иргэд тухайн улсын холбогдох хуулийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, виз авсны үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлдэг.

Related news