Нэгдүгээр ангид 1700 гаруй хүүхэд элсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-02 16:28:17

Шинэ хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд 1732 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо.

Тус аймгийн хэмжээнд нийт 27 сургуульд 14297 хүүхэд суралцаж байна. Дорнод аймгийн хувьд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ боломжийн түвшинд байгаа цөөн аймгуудын нэг билээ.

Аймгийн боловсролын салбар энэ жил улсын хэмжээнд дээгүүрт орж ЭЕШ-д таван хүүхэд 800 оноо авсан амжилтыг үзүүлээд байгаа юм.

Б.Туяа

Related news