Улсын хэмжээнд 25 сая мал төллөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-16 09:32:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урьдчилсан байдлаар улсын хэмжээнд энэ жил 25 сая мал төллөхөөр тооцжээ. Одоогийн байдлаар Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор зэрэг говь, тал зонхилсон аймгийн нутгуудад мал ид төллөж байна.

Манай улс өнгөрсөн оны мал тооллогоор 71.1 сая мал тоолуулсан. Нийт малын тоо өнгөрсөн оныхоосоо 268.4 мянгаар буюу 0.5 хувиар өсжээ.


Малчид өнгөрсөн жил бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 80 хувийг энэ өвөл, хавар зарцуулаад байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн байж, малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 50-70 хувийг зарцуулжээ.

ХХААХҮЯ-ны мэдээллээр, малчид өнгөрсөн оны эцэс гэхэд 1.1 сая тонн өвс, 15 мянган тонн сүрэл, 88 мянган тонн ногоон тэжээл, 32.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, гар тэжээл 47.9 мянган тонныг, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг өөрсдийн хүчээр бэлтгээд байсан юм


Related news