СҮХБААТАР: Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-14 09:28:20

Баруун-Урт /МОНЦАМЭ/. 3 дугаар сарын 13-14-нд шилжих шөнөөс эхлэн Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч байна.

УЦУОШТ-өөс өгсөн мэдээгээр алсын барааны хараа 100 метр буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал, салхины хурд 12м/с, агаарын температур -8 градус, салхины өрөвхийлөлт 17м/с байгаа бөгөөд цаашид нийт нутгаар үргэлжлэн шуурна гэв.

Цаг агаарын нөхцөлтэй холбоотойгоор онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, дулаан хувцаслах, автомашины бэлэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй байх, өндөр настан, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мал хариулгад явуулахгүй байх, гал түймрийн аюулаас сэргийлэх, гэр орон, хашаа саравчаа сайн даруулах зэрэг арга хэмжээг авч эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

 

Related news