Завханд тогтвортой хөгжлийн боловсролыг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-09-02 02:15:24

Завхан аймагт “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-ийн сургалт үе шаттайгаар явагдаж байна.

Монгол улсад “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл” орон даяар амжилттай хэрэгжиж  эхлээд байгаа билээ. Энэхүү төслийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Упсалагийн Их Сургууль (UU), Боловсролын Олон Улсын Хамтын Ажиллагааны Хүрээлэн (IZB) хамтран хэрэгжүүлж буй юм. Энэ төсөл Завханд гурван чиглэлээр хэрэгжиж байна. Тодруулбал Улиастай сумын  сургууль цэцэрлэгийн багш нар, бүх сумдын албан бус сургалтын төвийн багш нарыг тогтвортой хөгжлийн боловсролын сургагч багшаар шаталсан сургалтуудад хамруулан бэлтгэж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд, ажилтнууд сэтгүүлч, ТББ-уудыг тогтвортой хөгжлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад чадавхижуулах шаталсан хоёр удаагийн сургалт боллоо.

Түүнчлэн  аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Байгаль Орчин Аялал жуулчлалын Газартай хамтран БОАЖГ, Аймгийн цаг уур орчны шинжилгээны алба, Тарвагтайн нурууны БЦГ, Отгонтэнгэр УТХГ, Хяргас нуур-Завхан голын СГЗ, Идэрийн гол СГЗ газруудын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчдад зориулсан сургалт энэ сарын 12-14 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.Одоогийн байдлаар сургалтанд давхардсан тоогоор 140 гаруй хүн хамрагджээ.

Б.Мягмарсүрэн /Завхан/

Related news