Монгол, Японы Гадаад харилцааны сайд нар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-19 15:30:33
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх бага хуралд оролцох үеэрээ Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-тай уулзав.


Уулзалтын үеэр талууд өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалыг амжилттай хэрэгжүүлсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.


Цаашид талууд Монгол, Японы харилцааг Энх тайван хөгжил цэцэглэлийн төлөөх тусгай стратегийн зарчмаар улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотлов.

Related news