ӨВӨРХАНГАЙ: “Өвөрхангайн урчууд” үзэсгэлэн худалдаанд 20 гаруй бүтээл дэлгэлээ

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2023-02-14 15:32:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Соёл урлагийн газраас орон нутгийн уран бүтээлчдийг дэмжих, өвлөн уламжлагчдыг сурталчлан алдаршуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор “Өвөрхангайн урчууд” үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Үзэсгэлэн худалдаанд Арвайхээр, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан, Богд, Баянгол сумын зураач урчууд, уран бүтээлч оролцон дархны урлал, эсгий урлал, уран хатгамал, монгол гутал урлал, сийлбэр, монгол зураг, уран зургийн төрлөөр 20 гаруй бүтээлийг дэлгэн, үзэгч олны мэлмийг баясгасан юм.