АРХАНГАЙ: 100 жилийн ойн бүтээн байгуулалтын салбар хороог хуралдуулж үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-02 11:44:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх, бэлтгэл ажлыг зохион байгуулах зургаан салбар хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Энэ сарын 1-нд аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат Бүтээн байгуулалтын салбар хороог бүрэлдэхүүнээр нь хуралдуулж, санал солилцон, тодорхой үүрэг, чиглэлүүдийг өглөө.

Үүнд:

- Төрийн болон аж ахуй нэгж, албан байгууллагуудын гаднах тохижилт, фасад, өнгө төрхийг сайжруулах,

- Нийтийн эзэмшлийн зам талбайн засвар, тохижилтын ажлын даалгавар яаралтай боловсруулах,

- Угтах хаалга, Янгиртай хясаа, Цагаан даваа, Булган уул орчмын тохижилтын ажлын даалгавар гаргах,

- Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, хаяг, мэдээллийн самбаруудын өнгө төрхийг жигдрүүлж, стандартад нийцүүлэх,

-Баяр наадам тэмдэглэх Өргөөтийн тал орчмын дэд бүтэц, тохижилт, бүтээн байгуулалтын ажлын төсөл, төлөвлөгөөг нарийвчлан гаргах,

- Автомашины зогсоол, нийтийн тээвэр зохицуулалтыг шийдвэрлэх, авто замын хяналтын цэгийг нүүлгэх эсэх,

-Төв замын уулзвар, замд хийгдэх бүтээн байгуулалт, гэрлэн дохио зэрэг ажлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлэх зэрэг чиглэлээр саналаа солилцож, 2 дугаар сарын 8-ны дотор ажлын даалгавруудыг эцэслэж хүлээлгэж өгөхийг үүрэг болголоо.


Бүтээн байгуулалтын салбар хорооны даргаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, нарийн бичгийн даргаар Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын дарга ажиллах ба гишүүдэд бүтээн байгуулалтын ажилд холбоотой 23 байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагууд гишүүдээр оролцож байна. 

Related news