НҮБ Иранд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-31 11:58:27

НЬЮ-ЙОРK. /UN/. Ираны эрх баригчид газар хөдлөлтийн гамшгийн уршгийг арилгахад тусламж хүссэнтэй холбогдуулан НҮБ-аас тусламж үзүүлэхэд бэлэн байгааг тус байгууллагын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. 


Өнгөрсөн бямба гаргийн орой Ираны баруун хойд нутгийн Хой хотод 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас гурван хүн амиа алдаж, 816 хүн гэмтэж бэртсэн байна. 


Хүчтэй газар хөдлөлтийн дараа тус улсын Гадаад хэргийн яам НҮБ-д хандан тусламж хүсжээ. 


"Ираны Гадаад хэргийн яам НҮБ-д хандаж тусламж хүссэн, Бид хүсэлтийг хангахад бэлэн байна" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ. Тэрбээр мөн Ираны Засгийн газарт болон газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлсэн байна. 


Түүний хэлснээр, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх, байгалийн гамшгаас учирсан хохирлын хэмжээг үнэлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Ираны Улаан хавирган сар нийгэмлэг яаралтай тусламжийн багаа дайчилж, эн түрүүнд шаардлагатай эд зүйлсийг хүргэж байгаа аж. 


Related news