425 мянган хонь, хургыг вакцинжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-08-30 20:39:31

Дундговь аймгийн төвөөс 18 орчим км- т, Сайнцагаан сумын Үйзэн багийн нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчний голомт үүсч, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Голомтын бүсэд 6 өрх хамрагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар өвчний тохиолдол нэмэгдээгүй, хяналтын 2 пост ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх вакциныг өнөөдрийн байдлаар тус сумын 110 малчин өрхийн 41 мянга 500 гаруй хонь, хурганд хийжээ.

Вакцин хүрэлцээгүй, нэмж вакцин нийлүүлэх боломжгүй байгаа тул цаашид хорио цээрийн дэглэм, хяналтыг чангатах замаар өвчний тархалтыг бууруулахад анхаарах чиглэлийг салбарын яамнаас өгсөн гэж аймгийн ХХАА- н газрын Мал эмнэлэгийн хэлтсээс мэдээлсэн юм.

Нийтдээ Дундговь аймагт 420 гаруй мянган тун вакцин нийлүүлсэн бөгөөд үүнийг одоогийн байдлаар 6 сумын  1140 орчим  малчин өрхийн 425 мянга 200 гаруй хонь, хурганд тарьжээ.

Т. Отгонтуяа

Related news