Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Кубарович Азизовыг үүрэгт ажлаа дуусгавар болгон нутаг буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв. Мөн Монгол Улсад түүний ажилласан есөн жил гаруйн хугацаанд Монгол, Оросын дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд хэрэгжиж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэмэгдэж, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа өргөжсөнийг онцлон тэмдэглээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days