БНХАУ-ын консул Сүхбаатар аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-30 17:38:17

Сүхбаатар аймгийн удирдлагууд БНХАУ-ын Замын-Үүд дэх консул Цай Вэнь Руйг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтанд Сүхбаатар аймгаас, аймгийн засаг дарга З.Энхтөр, ИТХ-ын дарга Б.Гансүх, аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Мандахнар, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Баянмөнх нар оролцлоо.

Уулзалтаар Зүүн бүс нутаг дахь хамтын ажиллагаа, Эдийн засгийн коридор, Бичигт- Баруун-Урт чиглэлийн автозам, Бичигт боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцлаа. Мөн хувийн хэвшил, аж ахуй нэгжийн хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон байна.

Т. Одончимэг

Related news