ОРХОН: Эрт илрүүлэг, үзлэгийн явцад хорт хавдрын 11 тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-23 16:19:32
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт Орхон аймагт 29 мянган иргэн хамрагдаж 27.9 хувьтай байна. Хамрагдалтаараа улсын хэмжээнд хоёрдугаарт бичигдэж байгаа ч 18-39 насныхан идэвхгүй байгааг ЭМГ-аас мэдээллээ. Эдгээр насны 1696 иргэн л шинжилгээгээ өгчээ.

Иргэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгтээ бүрэн хамрагдаж чадахгүй байгаа нь нэгд, БОЭТ-д зарим нэр төрлийн тоног, төхөөрөмж эвдэрсэн, хоёрдугаарт, иргэдийн өөрсдийнх нь идэвх сул байгаатай холбоотой аж. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн нэг дуран, “Эрдэнэт медикал” эмнэлгийн нэг дуран эвдэрчээ.

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг эхэлснээс хойших найман сарын хугацаанд Орхон аймагт хорт хавдрын 11 тохиолдлыг илрүүлжээ. Үүний 10 нь ходоод, нэг нь улаан хоолойн хорт хавдар байна.



Related news