СҮХБААТАР: Асгат, Дарьганга суманд 40 хэм хүйтэн хоножээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-01-23 09:00:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Урьд шөнө тус аймгийн Дарьганга, Асгат суманд хамгийн хүйтэн буюу 40 хэм хүйтэн хоножээ. Баруун-Урт суманд 38, бусад сумаар 34-39 хэм хүйтэн хоносон бөгөөд дахин ийн цочир хүйтрэхгүй гэдгийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Ирэх нэгдүгээр сарын 26-наас хүйтний эрч суларч өдөртөө 13, шөнөдөө 22 орчим байна. Энэ долоо хоногтоо цас орохгүй гэв.

Тус аймагт хамгийн сүүлд 1970-аад онд 41 хэм хүрч хүйтэрч байжээ.       

Related news