АРХАНГАЙ: Усан спортын төв 10 жилийн дараа ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-16 15:47:00

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төв Эрдэнэбулган суманд Хүүхэд, залуучуудын соёл, үйлчилгээний цогцолбор, усан бассейн арван жилийн дараа буюу энэ амралтын өдөр нээлтээ хийлээ. 2013 онд барилгын ажил эхэлсэн ба энэ хугацаанд улсын төсвийн нийт 2.446,7 сая төгрөгийн хөрөнгийг зарцуулжээ.  


Хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, бялдаржуулах, усан спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой энэ төвийг аймгийн Биеийн тамир, спортын газар хариуцан ажиллуулах ба 12 хүнийг ажлын байраар хангасан байна. Хүүхэд, залуусын хүсэн хүлээсэн энэ төвд бассейнаас гадна фитнес, зумба, бүжиг, кафегаар үйлчлэх танхимууд бий.


Бассейны хэмжээ нь 12х12, нийт 144 м2, гүн нь 1.2 м – 2.0 метр юм. Бассейнд хичээллэх хүмүүс эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд заавал хамрагдсан байх ба усны эрүүл ахуйг ч бүрэн хангаж ажиллах аж. Энэ төвд хүүхэд, залуусаас гадна аймгийн ОБГ-ын усчин-аврагчид бэлтгэл бэлэн байдлаа хангаж, ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор тогтмол бэлтгэл хийх ажээ. 


Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2011 онд санаачилж, зураг төсвийг хийж, 2013 онд барилгын ажлыг эхлүүлж байлаа. Ийнхүү 10 жилийн дараа ашиглалтад орж байна. Аймгийн 100 жилийн ойн өмнөх нэг том бүтээн байгуулалт боллоо" гэв.

Related news