ОРХОН: Аймгийн төсөвт өнгөрсөн онд 194.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-16 13:53:22
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Орхон аймгийн төсөвт 194.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 184.6 тэрбум төгрөгийн зарлага гарчээ. Нийт орлогын 90.1 хувийг татварын, 9.9 хувийг татварын бус орлого эзэлж байна. Татварын орлогын төлөвлөгөө 10.1 хувиар давж биелсэн бол татварын бус орлого 3.4 хувиар тасарчээ.

Орон нутгийн төсвөөс төлөвлөгөөт санхүүжилтийн 89.5 хувь буюу 184.6 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийгдсэн байна. Үүнээс 0.7 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 5.1 хувийг цалин хөлсөнд, 14.6 хувийг бараа үйлчилгээний зардалд, 28.6 хувийг хөрөнгийн зардалд, 50 хувийг татаас ба урсгал шилжүүлэгт зарцуулжээ. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт зарлага 38.5 хувиар, төсвийн орлого 49.5 хувиар нэмэгдсэн байна. Тайлант онд орон нутгийн төсвийн байгууллагууд 159.8 сая төгрөгийн өглөгтэй байна. Үүний 93.3 хувийг тээвэр шатахуун, 0.4 хувийг гэрэл цахилгаан, 1.2 хувийг түлш, халаалт, 1.1 хувийг цэвэр усны төлбөр эзэлж байна.

Related news