ОРХОН: Шинэ Үндсэн хуулийг батлахад Эрдэнэт хотоос зургаан депутат оролцож байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-12 10:15:21
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсны 31 жилийн ой маргааш тохионо. 1992 оны 1 дүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлаар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ноос эхлэн дагаж мөрдсөн.

Монгол Улс  1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж, 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан түүхтэй.

1992 онд Шинэ Үндсэн хуулийг батлахад 430 депутат оролцсоноос Эрдэнэт хотоос Д.Рэнцэннацаг, Д.Адъяа, Л.Баяндалай, С.Ёндонжамц, Д.Цэен-Ойдов, Д.Тогооч нар оролцсон юм. 

Related news