ОРХОН: Өвлийн спортын наадам “Нөхөрлөл, Тэмүүлэл, Амжилт” уриан дор болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-11 13:34:56
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт анх удаа зохион байгуулах гэж буй “Монголын бүх ард түмний спортын 16 дугаар их наадам”, Хүүхдийн өвлийн спортын 7 дугаар наадам  “Нөхөрлөл, Тэмүүлэл, Амжилт” уриан дор болно.

Уг уриа нь спорт бол нөхөрлөл, тэмүүллийг бий болгож Амжилтанд хүрдэг гэсэн агуулгыг илэрхийлж мөн бүх ард түмнийг спортоор хичээллэхийг уриалж байгаагаараа онцлог юм.

Өвлийн спортыг хөгжүүлэхийн тулд сонирхогч, тамирчдыг татан оролцуулах шаардлагатай байдаг. Иймд Орхон аймгийн ЗДТГ-аас 2019 онд “Өвлийн спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг баталж хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд хоккей, тэшүүр, цанын спортын багш, дасгалжуулагчдыг бэлтгэх, боловсон хүчний тогтвортой байдлыг хангах, цас буудагч машиныг орон нутгийн хөрөнгөөр худалдан авч “Сархиа” цанын баазад ашишлах зэрэг бодлогын түвшний хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэж байгаа ажээ. Энэ онд цас буудагч машин авна.

Өвлийн спортыг Наадмын талбай, Сархиа цанын бааз, Хоккейн талбайд зохион байгуулна. Оролцогчдыг энэ сарын 16 хүртэл цахимаар бүртгэж байна.

 

Related news