ОРХОН: Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролын байгууллагад тэгш хамруулах талаар хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-10 14:15:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан билээ. Тус хөгжлийн бодлогын зорилго нь ирэх 30 жилд монгол хүн бүр эрүүл аж төрж, аз жаргалтайгаар урт наслах, насан туршдаа чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшиж, хангалуун амьдрах орчин бий болгоход оршиж байгаа юм.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Орхон аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 70 гаруй арга зүйч, дэмжлэгийн багийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах сургалтад хамрагдлаа.

Тус сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны Хөвсгөл салбарын зохицуулагч, үндэсний сургагч багш Ч.Лхагвасүрэн удирдан явууллаа. 
Хөвсгөл аймаг 2022 онд зургаан настай хүүхдүүдийнхээ 78 хувийг нэгдүгээр ангид элсүүлсэн байна. Ингэснээр тухайн хүүхдийн сурч боловсрох арга зүй нь сайжрах боломж бүрджээ. Иймд таван настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэйг сургагч багш онцолсон юм. 

Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 27-р цэцэрлэг хоёр бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх намраас 7-р цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах бэлтгэл ажлаа хангаж байгааг  аймгийн БШУГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг мэдээллээ.

Related news