Туркт хамгийн дулаан 12 дугаар сар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-01-06 16:06:09

АНКАРА. /Anadolu/. Туркт өнгөрсөн 50 гаруй жилийн түүхэн дэх хамгийн дулаан 12 дугаар сар болж өнгөрсөн талаар тус улсын Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Мурат Курум пүрэв гарагт мэдэгджээ.


"2022 оны 12 дугаар сар сүүлийн 52 жилийн хугацаан дахь хамгийн дулаан сар болсноос гадна хур тунадас эрс багассаныг" М.Курум үндэсний цаг уурын агентлагийн тайланг эш татан мэдээлэл хийх үеэрээ тэмдэглэсэн байна.


Туркийн Цаг уурын албаны мэдээлснээр, 1991-2020 онд 12 дугаар сарын агаарын дундаж температур цельсийн 4.8 хэм байсан бол өнгөрсөн оны мөн сард энэ үзүүлэлт цельсийн 3.2 хэмээр нэмэгдэж, 8 хэмд хүрчээ. 

Related news