ОРХОН: “Смарт Эрдэнэт” аппликейшнийг ирэх дөрөвдүгээр сард хэрэглээнд нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-06 14:56:12
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн хүрээнд мэдээ, мэдээлэл, төлбөр тооцооны “Смарт Эрдэнэт” аппликейшнийг бүтээж байна. Ажлын  гүйцэтгэл 75 хувьтай  байна гэж Эрдэнэт ШУТП-ийн захирал Г.Энхбаяр хэллээ.

“Смарт Эрдэнэт” апплейкшн нь төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ, төлбөр тооцоо, цаг товлох, захиалах болон үндэсний дата төвийн мэдээллийн системүүдтэй холбогдсон цогц шийдэлтэй. Уг аппликейшнийг ашиглалтад оруулснаар Орхон аймгийн иргэд цахимаар бүхий л үйлчилгээгээ авах боломж бүрдэнэ. Үүнд нэмэлтээр Эрдэнэт хотод шилжин ирэгсдэд  зориулсан мэдээллийн цэсийг байршуулах гэнэ. Уг аппликейшн ирэх дөрөвдүгээр сард хэрэглээнд нэвтэрнэ.


Орхон аймгийн ИТХ-аас 2021 онд “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг баталж, Орхон аймаг ухаалаг, тогтвортой хот болох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд:

• Мэдээллийн технологийн хөгжингүй хот болох

•Замын хөдөлгөөний аюулгүй байдал,  Байгаль орчинд ээлтэй хот болох

•Эрчим хүчний хэмнэлт, ухаалаг хяналттай хот болох

•Хог хаягдлын дэвшилтэт менежменттэй хот болох

•Бизнесийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх гэсэн үндсэн таван зорилт дэвшүүлж
15 ажлыг хэрэгжүүлж байна. 

Related news