АРХАНГАЙ: Гэр хорооллыг цэвэр, бохир усны шугамд холбоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төв Цэцэрлэг хотын гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны шугам сүлжээнд үе шаттайгаар холбох ажлыг улсын төсвийн 26.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 онд хийнэ.
Энэ ажлын хүрээнд Цэцэрлэг хотын гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны шугам сүлжээнд үе шаттайгаар холбох ажлыг гүйцэтгэхээр ажлын даалгаварт тусган боловсруулж, гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зарласан ба гүйцэтгэгчээр “Энигма констракшн” ХХК шалгаран зураг төслийн ажлыг хийж байна.
Тус ажлын хүрээнд аймгийн төв Эрдэнэбулган сумын 1-р багийн 734
өрх, 2-р багийн 527 өрх, 3-р багийн 581 өрх, 4-р багийн 862 өрх, 5-р багийн 280
өрх, 7-р багийн 732 өрх цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох боломжтой
болох юм.