ХӨВСГӨЛ: Зудын нэн их эрсдэлтэй 3 сум, их эрсдэлтэй 8 сум байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс
ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл
дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг
гаргасан байна.
Хөвсгөл аймгийн хувьд зудын нэн их эрсдэлтэй Галт,
Төмөрбулаг, Цэцэрлэг гэсэн 3 сум, их
эрсдэлтэйд Цагаан-Уул, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Жаргалант,
Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант гэсэн 8 сум тус тус байна.
Зудын эрсдэлийн зургийг
боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл, хаврын
бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны
дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар
сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан ажээ.
Related news

