ОРХОН: Сурагчдын хийсэн судалгаанд үндэслэж аймгийн ЗДТГ "Ногоон оффис" болох зорилт дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-19 19:33:01
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн IV сургуулийн сурагчид Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/-ийн Progress төсөлтэй хамтран  “Ногоон оффис” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд аймгийн ЗДТГ-т эрчим хүч, усны хэрэглээ, хог хаягдлын ангилан ялгалт, ажлын байрны тав тух, гадна орчны аюулгүй байдал гэсэн зургаан чиглэлд үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр хангалтгүй гарсан тул тус байгууллага  "Ногоон оффис" болох зорилт дэвшүүллээ.

Үүний тулд эрчим хүч, усыг үр ашигтай хэрэглэх, цаасан хогийг бага “үйлдвэрлэх”, ангилан ялгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, цэвэр цэмцгэр байдлыг хангах гэсэн хэд, хэдэн алхмыг хэрэгжүүлэхээр боллоо.

Сурагчид уг төсөлд хамрагдсанаар ногоон, тогтвортой хөгжлийн боловсролтой болох, судалгаа хийж сурах, үнэлгээ, дүгнэлт гаргах чадварыг эзэмших юм. Мөн төсөлд хамрагдсан сурагчдаар дамжуулан орон нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллагуудад ногоон оффисын зарчмыг танилцуулна.  

Related news