“Мотокросс” улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-28 23:50:55

“Сонголон хайрхан” ХХК-ийн нэрэмжит “Мотокросс” улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь жилдээ Дархан-Уул аймагт 27-ны бямба гарагт амжилттай зохиогдож өнгөрөв.

Энэ жилийн тэмцээнд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Төв аймгуудаас нийт 28 тамирчин оролцлоо. Уг тэмцээн нь R4 125 c.c, R4 85 c.c, R4 250 c.c зэрэг гурван төрлөөр явагдаж R4 125 c.c төрөлд Дархан-Уул аймгийн тамирчин Э.Улсболд түрүүлсэн бол R4 85 c.c төрөлд О.Төгөлдөр, R4 250 c.c Х.Тэмүүжин нар эхний байранд шалгарлаа. “Сонголон Хайрхан” компани нь тус аймагт барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, зам засварын ажил эрхэлдэг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд уг тэмцээнийг гурав дахь жилдээ ивээн тэтгэж байгаа нь энэ юм.

                                                                                                                                            Б.Норовсамбуу

Related news