ОРХОН: Г.Төмөрхаан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-12 08:10:26
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/“Эрдэнэт хотын өдөр”-өөр соёл, урлагийн салбарт амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан  Г.Төмөрхаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн иргэдийн шагналыг аймгийн удирдлагууд гардууллаа.  Эрдэнэт хотыг анх байгуулахад 7800 гаруй хүн амтай байсан бол өдгөө 105 мянган хүн амтай болсон байна.

2017 оны аймгийн ИТХ-ын тогтоолоор “Эрдэнэт хотын өдөр”, 2019 онд “Анхдагч илгээлтийн эзэд”-ийн баярын өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 11-нд хамтатган тэмдэглэх болсон. “Эрдэнэт хотын өдөр”, “Анхдагч илгээлтийн эздийн” баярыг Эрдэнэтийнхэн тав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 

 

 

Related news