"Төрийн мэдээлэл"-д Засгийн газрын тогтоолуудыг нийтлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР“Төрийн мэдээлэл эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 249 дүгээр тогтоолыг нийтэллээ.
Энэхүү тогтоолоор баталсан журмаар Төрийн захиргааны төв болон Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.2, 6.3, 6.4.1-6.4.3, 6.5.1, 6.5.2-т заасан урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах юм.
Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Засгийн газрын тогтоол, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоол, “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай”, “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ.
Н.Туяа