СҮХБААТАР: Тооллогын 93 ажлын багт 342 албан хаагч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-07 16:39:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт 2022 оны жилийн эцсийн мал тооллогын 93 ажлын багт 342 албан хаагч, 83 автомашин техниктэйгээр ажиллана. Сүхбаатар аймгийн урд болон баруун талын сумдаар зуншлага муу байсан. Тиймээс өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Мөн хөдөө сумдад шатахууны нөөц хангалттай бус байгаа нь тооллогын ажилд саад болох магадлалтай байна гэлээ.

Тиймээс эрсдэлээс урьдчилан сэргийлж шат шатандаа холбогдох арга хэмжээг авч, тооллогын ажлын багийнхны аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч байна. Ер нь энэ жилийн тооллогын хувьд урьд жилүүдээс хүнд болох төлөвтэй байна гэж Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат хэллээ.  

Тооллогын ажил эхлэхтэй холбоотойгоор багийн дарга нар болоод холбогдох албаны хүмүүст сургалт мэдээллийг хийж ээлжит тооллогыг үр дүнтэй зохион байгуулах, тооллогын үеэр малчин бүрт хэрэгцээт мэдээ мэдээлэл, чиглэлийг ойлгомжтой, хүртээмжтэй түгээх чиглэлийг Статистикийн хэлтсээс өгчээ.

Сүхбаатар аймагт энэ жил 4 сая гаруй толгой мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

 

Related news