ХОВД: Зэрлэг амьтад усгүйдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-23 08:30:58

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багийн “Улаан бураан адаг” хэмээх газарт янгир ямаа усгүйдэж байна.


Иймээс Ховд сумын ЗДТГ, тус аймгийн Онцгой байдлын газартай хамтран зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор хөв цөөрөм байгуулан 7 тонн ус хийж дүүргэлээ.  


Энэ нутагт одоогоор цас ороогүй байгаа учраас зэрлэг амьтад усаар гачигдаж байгаа бөгөөд өнгөрсөн жил өдийд мөн хөв цөөрөм байгуулах үйл ажиллагааг Ховд аймгийн Онцгой байдлын газартай хамтран хэрэгжүүлж байсан. 
Энд хатуу хучилттай авто зам тавих явцад зэрлэг амьтад Буянт гол руу нэвтрэх, гарах гарц гаргаагүй учраас ийнхүү зэрлэг амьтны амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

                “Улаан бураан адаг” гэх газрын ойролцоох ууланд 100 гаруй янгир ямаа байршиж байна 


Цас орох хүртэл Ховд сумын ЗДТГ, холбогдох байгууллагууд хамтран энэ газарт янгир ямаа тогтмол услах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Авто зам барьснаар янгир ямааны ус уух боломж сүүлийн 2-3 жилийн хугацаанд хумигдсан тул янгирын сүргийг ус уух боломжоор хангаж, хөв цөөрөм байгуулан биотехникийн арга хэмжээ авах болсон ба янгир услах дээрх шийдэл нь хэр оновчтой, хэрхэн сайжруулах чиглэлд анхаарал хандуулахыг зарим иргэн уриаллаа.  



Related news