ХӨВСГӨЛ: Мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-21 13:02:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын 18-наас ирэх оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглов.


Цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм.


Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт Дархадын хотгор буюу Рэнчинлхүмбэ сумын нутагт 30 градус давж хүйтэрсэн бөгөөд энэ сарын 24-нөөс цочир хүйтрэх ажээ.


Иймээс ард иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.              

Related news