ХӨВСГӨЛ: Шатаж буй гэрээс 4 настай хүүхдийн амийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-21 13:57:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 –р ангийн сурагч Б.Буянбаяр, Б.Энхбаяр нар шатаж буй гэрээс 4 настай хүүхдийн амь аварчээ.


Тодруулбал хоёр хүү түлээгээ хагалж байтал ямар нэгэн юм дэлбэрэх чимээ гарсан байна. Гэтэл хажуу айлын тооноор утаа гарч байгааг хараад гүйж очтол гал гарч буй цоожтой гэрт хүүхэд уйлах чимээ гарчээ. Хоёр хүү  цоожийг чулуу, модоор цохиж онгойлгоод ортол хойморт гал дүрэлзэж жаахан хүүхэд зуухны хажууд сууж байжээ. Хүүг дөнгөж аваад гартал гэр нурж унасан байна. Ийнхүү 2 хүү шатаж буй гэрээс 4 настай хүүхдийг эсэн мэнд аварсан 2 хүүхдийг Хөвсгөл аймгийн дээд шагнал Хөвсгөлийн од медалиар шагнасан байна.



Хоёр хүүгийн аварсан 4 настай хүүхэд 3-р зэргийн гүнзгий түлэгдэлттэй, биеийн байдал сайн одоогоор эмчлүүлж байгаа ажээ.

 

 

Related news