БАЯНХОНГОР: Малын хулгайчдыг илрүүлэн, холбогдох шалгалтыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-16 14:52:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар "Мал мах 2022" нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд мал хулгайлсан гэмт этгээдүүдийг барьж илрүүлжээ.

Аяны хүрээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж 1 бүлэг, 2 этгээдийн гэмт үйлдлийг таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Гэмт этгээдүүд гурван удаагийн үйлдлээр Өлзийт, Жинст, Бөмбөгөр сумын нутгаас иргэдийн 4 бод, 9 бог малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлан хээр эзэнгүй хаваржаанд нядлан арьс, толгой, шийрийг хаяж, махыг худалдан борлуулсан байжээ.

Малчид малаа байнгын хариулга, маллагаатай байлгах, байршил тогтоогч суулгах, хөршийн холбоо, бүлгийн холбоог сайтар ашиглан, сэжиг бүхий тээврийн хэрэгсэлтэй этгээдүүд малын бэлчээрээр эргэлдэж байгаа тохиолдолд Цагдаагийн байгууллад хандан, байнга харилцах холбоотой ажиллах шаардлагатай байгааг холбогдох албанаас анхааруулав.

Related news