ӨНӨӨДӨР: Цахим залилах гэмт хэргийн талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-14 06:31:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр болох үйл явдлын тойм:

09.30 цагт: Улсын II төв эмнэлэгт чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдрийг тохиолдуулан "Эрүүл мэндийн боловсрол-ирээдүйн эрсдлээс сэргийлнэ” уриан дор иргэдэд зориулсан өдөрлөгтэй.


-УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.


11.00 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны байранд “Хөдөлмөрийн бирж”-ийн нээлт болно. Ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ажлын байраар хангах, ажилд зуучлах сургагч багш ажиллах талаар мэдээлнэ.  Утас: 9900-3469.


11.00 цагт: Монголбанканд цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, Монголбанк, Монголын Банкны холбооноос хамтарсан хэвлэлийн бага хурал зарлажээ. 


12.00 цагт: Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн байранд “Цэргийн эрдэмтдийг Монголд бэлтгэж эхэлсний 30 жил-Цэргийн шинжлэх ухааны хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

14.00 цагт: Чингис хаан музейд “1932 оны зэвсэгт бодлогын судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.


14.30 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хуралдаан болно.


Соёлын бүтээлч сарын хүрээнд:

10.00 цагт: Монголын Урчуудын эвлэлийн байранд Шилдэг постер сурталчилгааны үзэсгэлэн дэлгэнэ.


11.00 цагт: Театрын музейд "Уур амьсгалын өөрчлөлт" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.


 -Монгол-Польшийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд Польшийн кино өдрүүд эхэлнэ.

Related news