Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-23 14:27:36

Сүхбаатар аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний нэмэлт вакцинжуулалт дахин хийхээр болжээ.

Тус аймагт улаан бурхан өвчнөөр нийт 42 хүн өвчилсөн бөгөөд тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зоилгоор улсын хэмжээнд вакцинжуулалт хийж, аймгийн хувьд нийт хамрагдвал зохих иргэдийн 80 гаруй хувь нь хамрагдсан байдаг. Өвчлөл хэдийгээр буурсан үзүүлэлттэй байгаа ч 2016 оны 7-р сарын байдлаар 8 хүн тус өвчнөөр шинээр өвчилсөн байна. Тиймээс дахин нэмэлт вакцинжуулалт хийхээр болжээ.

Нэмэлт вакцинжуулалтанд өмнө нь улаанбурхан хүрч байгаагүй болон өмнө нь вакцинд хамрагдаагүй 18-аас 30 насны иргэд нөхөн хамрагдах юм байна. Иргэд харъяа өрхийн эрүүл мэндийн төв дээр очиж үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Нэмэлт вакцинжуулалт 8-р сарын 1-ээс хойш ажлын цагуудаар бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр өдөр бүр хийгдэж байгаа   гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э. Анхбаяр хэллээ.

Т. Одончимэг

Related news