ДОРНОГОВЬ:Сэргээн засах үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenebulgan@montsame.mn
2022-11-03 12:16:41

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар /ХХҮГ/ эмнэлгийн сэргээн засах үйлчилгээг Хөдөлмөр халамж, үйлчилгээний Ерөнхий газар /ХХҮЕГ-аас магадлан итгэмжлэгдсэн “Эвт эрхэс ган” ХХК-иар гэрээний дагуу гүйцэтгүүлж байна.

Тус компани Сайншанд сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 4-нийг хүртэл уламжлалт анагаах ухааны их эмч, мэргэжлийн бариа засалчийн баг уламжлалт болон орчин үеийн тоног төхөөрөмж хосолсон сэргээн засах үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэж буй.   

Related news