ЗАВХАН: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан үйлдвэрлэгчдийн өдөрлөг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-02 20:02:01

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт “Хөдөлмөр эрхлэлт-ажлын байр" хөдөлмөрийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа болж байна.

Аймгийн Хөдөлмөр, эрхлэлтийн зөвлөл болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хамтран иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих. Өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, борлуулалтын орлогоор дэмжлэг үзүүлэх. Үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой дээрх үйл ажиллагааг 11 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Улиастайд зохион байгуулж байна.

Хөдөлмөрийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаанд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон санхүүгийн болон бусад дэмжлэгт хамрагдсан иргэд оролцож байна. Тухайлбал, аймгийн 24 сумын 120 гаруй  үйлдвэрлэл эрхлэгч 22 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа. 11-р сарын 3-ны өдөр өдөрлөгт оролцож буй бүтээгдэхүүнүүдийг шилдэг борлуулалттай, эрэлттэй, байгаль орчинд ээлтэй, шинэ санаа - шинэ бүтээгдэхүүн гэх мэтчилэн 10 номинациар дүгнэж шалгаруулна гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв. 






Related news