СҮХБААТАР: 700 гаруй мянган модыг хамгаалах боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-11-02 14:57:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-ын 45 сая төгрөгийн санхүүжилтээр Баруун-Урт сумын 5 дугаар тойргийн зургаан километр газарт 45 сая төгрөгөөр хамгаалалтын хашаа хийлээ. Ингэснээр Тэрбум модүндэсний хөдөлгөөний хүрээнд 2022-2030 онд тарих 735,700 ширхэг мод сөөгийг бүрэн хамгаалах боломж бүрдэж байна.


Уг ажлыг "Хүрэл соёмбо" ХХК гүйцэтгэж, цаашид хяналт тавьж хариуцах Баруун-Урт сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөв.

Баруун-Урт сум таван тойрог замтай. Нийтийн эзэмшлийн зам талбайгаас гадна тойргийн зам дагуу модыг олноор тарьж байгаа. Гэвч хариулгагүй мал зам дагуух ялангуяа гадна тойргийн замыг дагасан моддыг идэж, хугалж гэмтээх тохиолдол элбэг. Тиймээс хашаажуулалт, хамгаалалтыг хийх зайлшгүй шаардлагатай учир ийнхүү аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шат дараатайгаар хашаажуулах ажил хийж буй юм.

2022 онд аймгийн хэмжээнд 150 мянга орчим модыг шинээр тариад байгаа бөгөөд намрын тарьсан модны ургалт 80 гаруй хувьтай байна.  

Related news