СҮХБААТАР: Хаягдал хогоор үйлдвэрлэсэн шонд 50 жилийн баталгаа өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-11-02 13:40:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ дахин боловсруулсан хогоор шон үйлдвэрлэн иргэдэд нийлүүлж эхэлжээ. Модон шон удаандаа газрын хөрсөнд ялзарч муудан хугарч унадаг. Харин уг шон нь хөрсөнд тэсвэртэй учир үйлдвэрлэгчийн талаас 50 жилийн баталгааг өгч байна.

Гялгар уут, хуванцар савыг хайлуулан хоёр метрийн урттай, 8х8 10х10 гэсэн хоёр төрлийн хэмжээтэй шонг үйлдвэрлэж байна. Одоогоор иргэн, хувь хүмүүс хашаа, хайсны шонгийн зориулалтаар захиалан авч байгаа аж.

Шонгийн түүхий эдийн 70 хувь нь гялгар уут, 30 хувь нь хуванцар сав юм. Хогийг эх үүсвэр дээр нь ангилан худалдан авах цэгт хуванцар сав их хэмжээгээр ирдэгч гялгар уутны хангалт төдийлөн хүрэлцээтэй биш байгааг хэлж байна. Өөрөөр хэлбэл иргэд хаягдал гялгар уутыг тушаах нь бага байдаг. Тиймээс түүхий эдээ цуглуулж байгаад үйлдвэрлэлээ явуулдаг байна.

 

Related news