ОРХОН: Соёлын бүтээлч сарын аяныг “Бурхан шашны танин мэдэхүй” үзэсгэлэнгээр эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-01 15:32:54
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар” аяны нээлтийг тохиолдуулан Музей, Бурхан шашинтны төв хутагт ламын Ганданшаддүвлин хийд  хамтран “Бурхан шашны танин мэдэхүй” үзэсгэлэнг аймгийн музейд нээлээ.

Тус үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх бөгөөд 18, 19 дүгээр зууны үеийн шуумал болон зурмал 100 орчим бурхан шашны бүтээлийг дэлгэжээ. 

“Соёлын бүтээлч сар” аян нь үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйлсийг бэхжүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх, соёлын аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилготой юм. Тус аянаар дамжуулан соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд Улаанбаатар хотод 140 гаруй, орон нутагт 600 гаруй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.







 

Related news