СҮХБААТАР: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-31 10:18:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар буюу Түвшинширээ сумаас бусад сумын нутгаар цас орж, цасан шуурга шуурлаа.  

Энэ үеэр салхины хурд 7-14 м/сек зарим үед түр зуур 12-21 м/сек хүрч ширүүссэн байна. Нийт нутгаар тунадасны хэмжээ дунджаар 0,0-5 мм байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд цас орохгүй. 

Мөнххаан суманд цасан шуурга хамгийн хүчтэй байсан бөгөөд энэ үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байсан юм. Харин өнөө өглөөнөөс замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж эхэлсэн байна.  Замын нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн Цагдаагийн газарт ямар нэг дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. 

Related news