ӨВӨРХАНГАЙ: "Дэлгэрэх гол" төслөөр 1.6 км голын голдирлыг шулуутгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-26 16:19:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 10 жил дэх томоохон бүтээн байгуулалтын нэг бол “Дэлгэрэх гол” төсөл юм.

Усархаг борооны улмаас эрэг нь эвдэрч, ойролцоох айл өрхүүд үерийн усанд автдаг байсан эрсдэлийг арилгах зорилгоор голын голдирлыг шулуутгах, ус хуримтлуулах хөв байгуулах төслийг 2014 онд эхлүүлсэн нь Монголд анхны тохиолдол хэмээн яригдаж байв.


“Дэлгэрэх гол” төсөл 2022 он хүртэл үргэлжилж, улс, орон нутгийн төсвийн 1867.4 сая төгрөгийн хөрөнгөөр 53.7 мянган м3 ус хуримтлуулах хүчин чадалтай хөв байгуулж, 1680 метр газарт голын голдирлыг шулуутган 390 метр хатуу хучилттай авто зам шинээр тавьсан юм.


Мөн “Дэлгэрэх гарден” буюу 22.7 мянган м2 талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 750 м урт дугуйн зам, 1500 м2 явган хүний зам тавьсан ба 10 мянган м2 талбайг зүлэгжүүлэн голын голдирлын дагуу 25 мянга гаруй мод бут тарьж ургууллаа.

Сүүлийн 10 жилд төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 160 га талбайд эко орчныг бүрдүүлээд байна.

Related news