Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-10-24 12:15:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд идэвхжлийн түвшинд байна.

 

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад Говьсүмбэр аймаг идэвхжлийн түвшнээс алаг цоог дэгдэлтийн түвшинд, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд улирал хоорондын түвшнээс идэвхжлийн түвшинд шилжжээ.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна. Үүнээс 60.3 хувь нь 4 хүртэлх насныханд бүртгэгджээ. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насанд 1.4 хувиар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0.2-0.7 хувиар тус тус буурсан байна.

 

Харин амьсгалын замын цочмог халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 91.4 хувь нь 15 хүртэлх насныхан байна. Үүнээс 78.9 хувь нь 4 хүртэлх насныхан эзэлж, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 2.7 хувиар буурч, 1-9 хүртэлх насанд 4.3 хувиар нэмэгдсэн байна.

 


Related news