ОРХОН: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдийн тоо өмнөх оныхоос 26.4 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-14 14:50:30
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газарт энэ оны эхний есөн сарын байдлаар 650 хэрэг бүртгэгджээ. Эдгээр хэргийн дийлэнх нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг, залилах, хөрөнгө завших, хулгайлах, дээрэмдэх хэрэг байна. 


Мөн он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 1535 жолоочийг илрүүлж, зөрчил гаргасан 1276 жолоочийн эрхийг хасаж шийтгэжээ.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн тоо өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар, эрх хасалт 33.2 хувиар нэмэгдсэн байна.

 

Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах хэрэг 25.0, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх хэрэг 28.6, мөрийтэй тоглоом зохион байгуулах хэрэг 57.1, малын хулгайн хэрэг 75.0 хувиар буурчээ. 


Гэмт хэргийн улмаас 13 хүн нас барж, 229 хүн гэмтэж, иргэн, аж ахуйн нэгжид 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар Статистикийн хэлтсээс мэдээллээ.  



Related news