ӨВӨРХАНГАЙ: Төрийн албаны шалгалтад 182 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-14 14:15:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар өнөө өглөөний 08.30 цагт эхэллээ. Өвөрхангай аймагт ерөнхий шалгалт өгөхөөр нийт 182 иргэн бүртгүүлсэн байна.  


Шалгалтыг 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Политехникийн коллежийн 306 тоот танхимд долоон ээлжээр хуваарийн дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулжээ.


Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулсан Ажлын баг хамтран зохион байгуулж байгаа ба Төрийн албаны зөвлөлөөс цахимаар хянаж, зөрчил гарахаас сэргийлж байгаа юм. Шалгалтын сорилын агуулга нь ерөнхий мэдлэгийн буюу хууль эрхзүй, нийгэм, эдийн засаг, соёлын мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ хийх чадварын тестээс бүрдэж байгаа аж

Related news