ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 2407 га талбайд ногоон тэжээл тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-06 09:29:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг өнгөрсөн жилээс малын ногоон тэжээлийг өөрийн нутаг орондоо тарих шийдвэрийг гарган ажил хэрэг болгосон. Энэ жил аймгийн хэмжээнд 2407 га талбайд ногоон тэжээл тариалсан ба 2500 тонн  тэжээл хураан авах урьдчилсан баланстай байна.


Орон нутгийн өмчит “Өв Агро” компани 300 га талбайд малын тэжээл тариалж, 15600 боодлыг хураах тооцоололтой байна. Мөн  600 гаруй малчин өрх өөрийн өвөлжөө, хаваржаанд ногоон тэжээл тариалжээ.

Үүний үр дүнд сумдын нөөц бүрдүүлэлтийг дотроосоо хангах зорилттой байна. Сумдын аюулгүйн нөөцөд 1520 тонн өвс, 760 тонн тэжээл шаардлагатай байгаа аж.


Одоогоор “Өв Агро” ОНӨХХК-иас шинээр боосон ногоон тэжээлээ боодлыг нь 11 мянга, өнжсөн тэжээлийг боодлоор нь 8 мянга, хэрчиж хатаасан ногоон тэжээл шуудайг нь 10 мянган төгрөгөө борлуулж байгаа бол Хархорин сумын “Буян - Орших буудай” ХХК 200 га талбайн улаан буудайг малын тэжээлд шилжүүлж, 17 мянган боодол тэжээлийг газар дээр нь 9 мянган төгрөгөөр борлуулж байна.

 

Related news