ОРХОН: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-03 14:50:49
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын Ерөнхий газар, Орхон аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд Орхон аймагт 10-р сарын 1-9-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Уг сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар 10 дугаар сарын 2-8-ны өдөр хүртэл түр хугацаанд Орхон аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.


Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь төв суурин газрын газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг сайжруулах, харилцан үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн юм. Тухайлбал:
1.   Аюулгүй амьдрах ухааны мэдлэг ойлголт, Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент танхимын сургалт

2.    Орхон аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүнийг Цугларалт дохиогоор ажиллуулах 

3.    Газар хөдлөлт, төмөр замын ослын үеийн аврах ажиллагааг дууриалган үзүүлэх, Орхон аймгийн иргэдийг нүүн шилжүүлэх бүх нийтийн сургалтыг зохион байгуулах юм.


Тус сургуулийн хүрээнд өнөөдрөөс эхлэн энэ сарын 8 хүртэл өглөө 07.00 цагт гүйлтийг наадмын талбайд зохион байгуулж эхэллээ. Тус гүйлтэд аймгийн Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн болон сургууль цэцэрлэгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн хамрагдаж байна. 


Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаанд Орхон аймгийн иргэд олон нийтийг идэвхтэй оролцохыг ОБЕГ-ын дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяр уриаллаа.

Related news