ӨВӨРХАНГАЙ: Их гүрэн цогцолборыг гэрэлтүүлэгтэй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-30 12:13:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумаас баруун урагш 4.5 км зайд байрлах Хаадын хөшөө буюу “Их гүрэн цогцолбор”-ыг ОНХС-гийн 33 сая төгрөгийн өртгөөр бүрэн гэрэлтүүлэгтэй болгожээ.


Өнгөрөгч жил 9.9 сая төгрөгөөр орчны тохижилтыг хийж, жуулчдын амрах тав тухтай нөхцөлийг бүрдүүлсэн юм. Энэхүү цогцолборыг анх монголын уран барималч, зураач Б.Дэнзэн зохиомжоор 2003-2004 онд бүтээн байгуулсан аж.


Цогцолборын хананд эртний төрт улсууд болох Хүннү, Түрэг, Монголын эзэнт гүрний мандан бадарч байх үеийн газар нутаг, хил хязгаарыг уран сайхны аргаар дүрсэлснээс гадна үе үеийн хаадын нэрийг бичиж тэмдэглэснээрээ түүхийн томоохон гэрч болж буй онцлогтой.  




Related news