Баруун болон төвийн аймгийн нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-09-28 10:23:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Баруун болон төвийн аймгийн ихэнх нутгаар ойрын өдрүүдэд бороо, нойтон цар орж шуурах төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.


Тодруулбал, өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, хойд, төвийн аймгийн нутгийн хойд хэсгээр, маргааш баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, нөгөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгийн нутгийн баруун хойд, зүүн аймгийн нутгийн хойд хэсгээр бороо, 10 дугаар сарын 1-нд баруун, төвийн аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.


Салхи нөгөөдөр баруун аймгийн ихэнх нутгаар, 10 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурах аж.


Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнө 2-7, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Нөгөөдөр баруун аймгийн нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

 

 

Related news